Н.ЖАРГАЛМАА

Виза найдвартай гаргана нэрийдлээр иргэдийг залиллаад байгаа “Visa consulting Mongolia”  компаний захирал Л.Эгшиглэнд  СБД-н цагдаагын нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ажээ. Иргэд цагдаагын байгууллагын  үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Уг хэргийг түүний эхнэр Г.Болорчимэг мөн нэр бүхий ажилчдыг оролцуулан бүлэглэн залилангийн хэргээр шалгуулах хүсэлтэй байгаа ажээ. Энэхүү залиланд 800 гаруй иргэд мөнгө, цаг хугацаа болон сэтгэл зүйгээрээ хохироод байгаа гэв. Иймд иргэдийг  цахим залилангаас өөрсдийгөө хамгаалж сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: www.zms.mn