Б.ТУУЛ

Өнөөдөр 2023 оны ЭЕШ орон даяар нэгэн зэрэг эхэлж байна. Энэ жил ЭЕШ-ыг блокчейн системд суурилсан байдлаар авч, оноог нэгтгэх талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Энэ тухай БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ "Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлсэнээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч байгаа бол өмнөх оны төгсөгч 3688 байна. Энэ жил ЭЕШ-ыг блокчейн системд суурилсан байдлаар ЭЕШ-ыг зохион байгуулж байна. Энэ нь хүний оролцоогүй, хэдэн зуун жил ч болсон дата нь устахгүй, гаднын нөлөөгөөр өөрчлөлт хийх боломжгүй гэх мэт олон давуу талтай.

Элсэгчдэд анхааруулахад, ЭЕШ  өгөхөөр очихдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргээ марталгүй авч очно.

ЭЕШ-ийг зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажиллаж байна" гэв.

Мөн иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирэх юм байна. 

Эх сурвалж: www.zms.mn