Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилох шийдвэр гаргасан байна. В.Энхбаатар нь 2016 оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.

 Тус агентлаг нь Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байна. Шинээр томилогдсон даргын хамгийн эхний ээлжид хийх ажил нь ирэх долоодугаар сард болох Монголын эдийн засгийн форумд гадаадын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулах, эрх зүйн орчныг нь сайжруулах гэдгийг Засгийн газраас мэдээллээ.  

Эх сурвалж:www.polit.mn