Т.САЙХАН
Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын тусгай дугаарт энэ төрлийн санал, гомдол ихээр ирдэг болжээ.
Иймд Засгийн газрын хуралдаанаас 240 гаруй тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн цахимжуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байна.
Хэрэв тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулаагүй бол тухайн зөвшөөрлийг албан хүчээр байхгүй болгох алхмыг Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхийг сануулсан болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Эх сурвалж:www.polit.mn