ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
"Цахим орчны хүүхэд хамгаалал-2023" үндэсний хэлэлцүүлэг боллоо. Үндэсний хэлэлцүүлэг дөрвөн хэсгээс бүрджээ. Нэгдүгээр хэсэгт "Цахим орчны хүүхэд хамгааллын талаарх ойлголт" НҮБ-ын агентлагууд болон олон улсын байгууллагуудын хэлэлцүүлэг болж цахим ертөнцөд өсөн нэмэгдэж буй эрсдэл, хүүхдүүдэд тулгарч буй хор хөнөөлийн талаар хүүхэд хамгааллын оролцогч талуудад ойлгуулах, цахим орчин дахь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, саналуудыг тодорхойлоход чиглэжээ. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Д.Амараа, илтгэгчээр Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/ төслийн ажилтан Юү Ченг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази номхон далайн бүсийн байгууллагын Цахим орчинд хүүхэд хамгааллын зөвлөх Др. Марк Кавенин, ЭКПАТ Монгол үндэсний сүлжээний Ажлын албаны зохицуулагч Б.Ихтамир нар оролцлоо.
Зүүн гараас Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/ төслийн ажилтан Юү Ченг, ЭКПАТ Монгол үндэсний сүлжээний Ажлын албаны зохицуулагч Б.Ихтамир нар оролцогчдын асуултад хариуллаа.
Үндэсний хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг "Монгол Улсад хүүхдийн эсрэг цахим хүчирхийллийн нөхцөл байдал" сэдвээр Засгийн газрын байгууллагууд оролцсон юм. Энэ хэлэлцүүлгээр Монгол Улс дахь хүүхдийн эсрэг цахим хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн эрхийг цахим сүлжээнд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжоор хэрхэн хамгаалж байгаа. Мөн цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийн оновчтой нэр томъёо ашиглахын ач холбогдол, цахим хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах, мэдээлэх, хариу арга хэмжээ авах механизмуудын талаар ярилцав. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд, илтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Цахим хөгжил, харилцаа холбооны яамн Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж, БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлагын зохицуулалтын газрын дарга Б.Гантулга, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг нар оролцлоо.
Эхний илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа тавилаа.
Эх сурвалж zms.mn