С.САРУУЛ

Сонгуулийн хуульд хүйсийн тэгш эрхийн төлөөллийг 40 хувь гэж тусгасныг МАН-ын бүлэг 30 хувь болгож бууруулаад байгаа билээ. Энэхүү шийдвэрийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид эсэргүүцсээр байна. Тэгвэл ШИНЭ нам мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Энэ цаг үед УИХ-аар хэлэлцэж буй Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшүүлэхэд аль нэг хүйсийн эзлэх доод босгыг 30 хувиар тусгаж, хэлэлцүүлгийн  явцад 40 хувь болгох санал гаргасан нь нэгдсэн чуулганы анхны хэлэлцүүлэг дээр дэмжигдсэн ч Монгол ардын нам бүлгийнхээ хурал дээр эргээд 30 хувь болгохоор санал нэгдсэн байна. Эрх баригч хүчний энэхүү шийдвэр нь хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн манлайллыг үгүйсгэсэн, нийгмийн эрх тэгш байдлаас ухралт хийсэн, маш хариуцлагагүй шийдвэр гэж ШИНЭ нам буруушааж байна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn