П.АМГАЛАН

Ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ арилжааны банкнууд авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тогтоон авдаг. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж нэр бүхий есөн банкыг ШӨХТГ-аас шүүхэд өгсөн. Уг  хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж,  ШӨХТГ ялалт байгууллаа.  Тодруулбал,  Шүүхээс ипотекийн зээлийн шимтгэл нэг хувь үндэслэлгүй хэмээн үзжээ. Шүүх банкууд нийт зээлийн үнийн дүнгийн нэг хувийг суутгах нь үндэслэлгүй гэв.

Эх сурвалж:www.polit.mn