П.АМГАЛАН
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Техник технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль 1984 онд “Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль” нэртэй байгуулагдаж, 1999 онд “Техник-технологийн коллеж”, 2012 онд “Техник технологийн дээд сургууль” болон өргөжсөн. Шаталсан боловсрол, сургалтын тогтолцоогоор магистр, бакалавр, дипломын, мэргэжлийн болон техникийн боловсрол олгож байна. 250 орчим багш ажилтан, 3000 гаруй оюутантай. Энэ хугацаанд 19 мянга гаруй инженер, техникийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэсэн. Төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна. Мэргэжлийн боловсролд “Чадамжид суурилсан сургалтын арга зүй”-г нэвтрүүлж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд гагнуур, мужаан, тогооч, сантехникч мэргэжлээр амжилттай оролцсоор иржээ. Техник технологийн дээд сургууль нь дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж болон Япон, Австрали, Герман зэрэг орны ижил төрлийн боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг байна.
Эх сурвалж:www.polit.mn