П.АМГАЛАН
Өнөөдрийн Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар төрийн албаны цалингийн тогтолцоог нэгтгэх замаар адил үнэлэмж бүхий ажил хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчийн цалинг ижил байх зарчимд нийцүүллээ. Мөн төрийн албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс нэмэхэд нийт 994,6 тэрбум төгрөг зарцуулахаар байна гэдгийг байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Эх сурвалж:www.polit.mn