ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран "Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал-Дэвших зам" форумыг өнөөдөр зохион байгууллаа. Форум нь шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тэдний зорилгыг хурцалж, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, дуу хоолойгоо сонгогчдод хүргэх, бодлогын нөлөөлөл хийх, кампанит ажил өрнүүлэх, сонгуульд өрсөлдөх гэсэн улс төрийн үйл явцад амжилттай оролцоход нь дэмжих зорилготой хэлэлцүүлэг, харилцан суралцах хэсгүүдээс бүрджээ. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Монфемнэт үндэсний сүлжээ ТББ-ын консорциумаас зохион байгуулж байна.

Эх сурвалж www.polit.mn