Б.БАЯР

 

Нүүрсний хэргүүд эхнээсээ шүүхэд шилжиж байна. Төмөр замын С.Батдөлийн хэргийг 14 хоногийн өмнө Баянголын шүүх хүлээж авсан. Тэгвэл араас нь УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэргийг НПГ-аас шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. АТГ-аас З.Энхболдын хэргийг  гурваг сарын өмнө мөрдөн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байдаг. Харин Т.Аюурсайханы хэргийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээдийнхтэй хамт сар гаруйн өмнө НПГ-т хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)