З.БАТЦЭЦЭГ
Колумбид Cessna 206 онгоц осолдсоноос хойш зургаан долоо хоногийн дараа дахин дөрвөн хүүхэд эсэн мэнд олдсон тухай Ерөнхийлөгч Густаво Петро твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
"Колумбын ширэнгэн ойд 40 хоногийн өмнө алга болсон дөрвөн хүүхэд амьд байна” гэж тэр бичжээ. Тэрээр уг бичлэгт хэргийн газраас авсан гэрэл зургийг хавсаргажээ.
Cessna 206 онгоц тавдугаар сарын 1-нд осолдсон. Онгоцны хөдөлгүүр доголдож, нисэх багийнхан ослын дохио өгсөн байна. 370 гаруй цаг хайсны эцэст тэднийг олсон байна. Онгоцонд нийт долоон зорчигч байсан. ТАСС агентлагийн мэдээлснээр, хамгийн сүүлд илгээсэн мэдээнд онгоцны нисгэгч хөдөлгүүрийн эвдрэлийг мэдээлсэн байна.
Өмнө нь Боливийн ширэнгэн ойд 30 настай залуу төөрч, нэг сарын турш өт, шавьж идэж байсан тухай мэдээлж байсан. Шингэн алдахгүйн тулд гуталандаа борооны ус цуглуулж, шээсээ хүртэл ууж байжээ.
Эх сурвалж: www.zms.mn