З.БАТЦЭЦЭГ

Япон, АНУ, Филиппин гурван талт анхны уулзалтаа зургаадугаар сарын 16-нд Токио хотноо зохион байгуулж, аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх гэж байна. Энэ тухай NHK телевизийн суваг засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Шинэ хэлбэрийн зөвлөлдөх уулзалтад Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Такео Акиба, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан, Филиппиний Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Эдуардо Аньо нар оролцоно.

Хэлэлцээрээр аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа армийн хамтарсан бэлтгэл сургуулилт, Филиппиний армийн чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцох төлөвтэй байна. Ийм хэлбэрээр гурван талт яриа хэлэлцээ байгуулах санаа нь Япон улс санаачилжээ.

Зургадугаар сарын эхээр Филиппин, АНУ, Японы эргийн хамгаалалтын албаныхан Филиппиний усанд анхны гурван талт сургуулилт хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Вашингтон, Манила хоёр ч мөн адил Филиппин дэх дөрвөн шинэ баазад АНУ-ын зэвсэгт хүчин нэвтрэх эрх олгох тохиролцоонд хүрсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn