Т.САЙХАН
Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжжээ.
Тогтоолын төсөлд, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай, Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тусгасан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарыг томилон ажиллуулахаар тогтоолын төсөлд төлөвлөсөн байна.
Эх сурвалж:www.polit.mn