Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Масктай хийсэн цахим уулзалтыг олон улсын “Reuters” агентлаг болон АНУ-ын CNBC онцолжээ.

Бээжин (Reuters агентлаг) - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Масктай цахимаар уулзаж, хөрөнгө оруулалт, цахилгаан машины салбарт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн Монгол Улсын Засгийн Газраас мэдээлэв.  Уг мэдээнд Монгол улсын Засгийн газар болон Илон Маск нар батерей (зай)-ны түүхий эд болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх боломжийн талаар ярилцсаныг дурджээ. Байгалийн баялгаар баялаг Монгол Улс нь цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээний чухал материал болох ховор элементийн ашигт малтмал, зэсийн ордоор дүүрэн юм. Тус улс саяхан дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн уурхайд олборлолт явуулж эхэлсэн бөгөөд уг уурхай нь яваандаа жилд 500 мянга гаруй тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

https://www.reuters.com/article/mongolia-musk-idUSKBN2XT03R

АНУ-ын “CNBC” агентлаг - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элон Маск нар

цахилгаан автомашины зайн чухал бүрэлдэхүүн хэсэг болох зэс, газрын ховор элементийн Монгол Улс дахь өргөн нөөцөд тулгуурлан Тесла компанийн цахилгаан автомашины аккумляторын үйлдвэрийг Монгол улсад байгуулах боломжтой эсэх талаар ярилцлаа. Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн хиймэл дагуулын холбооны терминал, үйлчилгээ үзүүлэгч “Starlink”-ийг Монголд авчрах талаар мөн ярилцжээ.  Энэхүү Зүүн Азийн улс нь эрдэс, газрын ховор элементээр баялаг, зэс, алт, нүүрсний томоохон ордуудтай юм.  Улмаар Монгол Улсын Засгийн газар нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, шинэ технологийн хөгжил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эрмэлзэж байна”хэмээжээ. Засгийн газраас гаргасан мэдээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ мөн цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн гэв.

https://www.cnbc.com/2023/06/07/elon-musk-discussed-with-mongolias-prime-minister-on-possible-expansion.html

Эх сурвалж:www.polit.mn