З.БАТЦЭЦЭГ
Нью-Йоркийн эрх баригчид Hyundai Motor болон түүний охин компани Kia компанийг техникийн алдаа гаргасан хэргээр шүүхэд өгчээ. Үүнээс үүдэн машиныг хулгайлах гэмт хэрэг нийслэлд эрс нэмэгдсэн байна. Энэ тухай Financial Times мэдээлэв.
Хотын засаг захиргааны хуулийн хэлтсийн мэдэгдэлд, Өмнөд Солонгосын компаниуд машиныг хулгайгаас хамгаалах хэрэгсэл буюу хөдөлгөөнгүйжүүлэгчээр тоноглодоггүй гэж буруутгаж байна. Энэ нь Нью-Йоркийн гэмт хэрэгтнүүдийн дунд шуугиан дэгдээж, TikTok сүлжээнд машин хулгайлах "хөтөч" гарч ирэхэд хүргэсэн. Албан ёсны статистик мэдээгээр 2022 оны сүүлийн дөрвөн сард Hyundai, Kia маркийн автомашины хулгайн гэмт хэргийн тоо бараг 10 дахин өссөн байна.
Хотын захиргаа "Автомашины хулгай ихэссэний дараа зарим загварын автомашиныг хулгайн эсрэг стандарт арга хэмжээ авахаас татгалзсан хоёр компанид хариуцлага тооцохыг эрмэлзэж байна" гэж мэдэгдэв. Хуульчдын үзэж байгаагаар энэ байдал нь автомашин үйлдвэрлэгчдийн хувьд ердийн зүйл биш юм.
Өмнө нь АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын даатгалын хүрээлэн энэ шалтгаанаар Өмнөд Солонгосын компаниудыг шүүмжилж, тээврийн хэрэгслийн техникийн дутагдалтай байдлыг арилгахыг уриалж байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn