С.САРУУЛ

Зарлан мэдээллийн дохиогоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалтыг өнөөдөр 16:00 цагт зохион байгуулагдана. Гамшгийн сургуулилалттай холбоотой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг 15:55-16:10 хүртэл 15 минутын хугацаатай хаахаар болсныг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ. Дохио дуугарах үед иргэд барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас зөвлөв.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ

Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Газар хөдлөлтийн үед түр цугларах цэгүүдийг bit.ly/3BGKG3z холбоосоор харах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn