ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Монгол Улсын баатар, хошууч Жадамбын Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын даргын 1933 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тушаалаар Алтанбулаг суманд “Алтанбулаг байцаан өнгөрүүлэх пост” нэртэйгээр анх байгуулагджээ.1950-1991 онд Сүхбаатар хот дахь Шалган нэвтрүүлэх тусгай боомт, 1991-1998 онд Сүхбаатар Шалган нэвтрүүлэх хороо, Засгийн газрын 1998 есдүгээр сарын 9-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор Монгол Улсын баатар Жадамбын Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр анги болон өргөжиж өнөөдөр авто зам, төмөр зам бүхий олон улсын гурван том боомтын нэг. Тус анги нь баялаг түүхтэйн зэрэгцээ түүхт 90 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.
Эх сурвалж www.zms.mn