Б.БОЛОР

 

Энэ оны эхний таван сарын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт 9.8 тэрбум ам.доллар болж  өнгөрсөн оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллараар өсчээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортынхоос 2.8 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Нийт 6.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54.4 хувиар өссөн аж. Нийт экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5.4 тэрбум ам.доллар буюу 87.1 хувийг эзэлж буй. Тодруулбал, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 98.5 хувийг  БНХАУ-д гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 113 (7098)