Т.САЙХАН
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар шувуу ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Н.Удаанжаргал нь Малайзад байгаа нь тогтоогдсон. Тиймээс хууль сахиулах байгууллагууд руу нь бичгээ хүргүүлээд ажиллаж байна" гэлээ. Мөн тэрбээр "Сайн дураараа ирж шалгуулах нь аль аль талдаа цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн асуудал" юм хэмээн онцоллоо.
Эх сурвалж:www.polit.mn