Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгуудын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр сүүл мушгисан гурван аймаг болох Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн  Засаг дарга нарыг захирамж гарган чөлөөлсөн билээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Завхан аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгээс Завхан аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Г.Өнөрбаярыг нийт төлөөлөгчдийн 57.5 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлаад байсан юм.

Ерөнхий сайд өчигдөр захирамж гаргаж, Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг томилсон байна.

Эх сурвалж:www.polit.mn