Т.САЙХАН

"Шувуу" ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр 2023 оны Засгийн газраас "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд 5Ш төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Шувуу ажиллагааг би ахалж ажиллаж байгаа. Шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан 92 хүний асуудлыг танилцуулж байсан. Энэ тоо өсч 127 болсон.

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполын улаан буланд 22, хөх буланд 70 хүнийг эрэн сурвалжилж байгаа. Үүнээс улаан булангийн 3, хөх булангийн 42 буюу нийт 45 хүнийг олж тогтоосон. Эдгээр хүмүүсээс тавыг нь эх оронд нь авч ирсэн. Харин сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн. Бид нэмж 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Авч ирсэн бол сайн дураараа ирсэн хүмүүсээс 4-ыг нь шүүхэд шилжүүлсэн. Үлдсэн 13 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn