Т.САЙХАН

"Оюу толгой”-н гүний уурхайн тасралтгүй олборлолт өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд эхэлсэн. Энэ өдрөөр Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани хоорондын хэлэлцээрийн эхний үе шат дуусгавар болж, хэлэлцээр дараагийн шатанд шилжжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  мэдээлэл өглөө. Тэрбээр " Монгол Улсын эрх ашгийн хангуулах УИХ-ын 92 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн гэж УИХ дүгнэсэн. Одоо УИХ-ын 103 дугаар тогтоолын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийг миний бие ахалж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn