Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Тавантолгой” ХК, “Тавантолгой Төмөр зам“ ХХК-д тавьсан онцгой дэглэмийг дуусгавар болголоо. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Улмаар БЭТ-өөр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг томилсон байсан бөгөөд өнөөдрөөр хугацаа нь дуусгавар болж, онцгой дэглэмийг цуцалсан байна.

Мөн "Тавантолгой Төмөр зам" ХХК-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон байсан бол ийнхүү өнөөдрөөр дуусгавар болж байна.

Тэгвэл "Тавантолгой төмөр зам" ХХК, "Тавантолгой" ХК-д Гүйцэтгэх захирал томилох сонгон шалгаруулалт явуулах ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарт даалгажээ.

Эх сурвалж:www.polit.mn