Т.САЙХАН

Эрүүл мэндийн дэд сайд асан  Ж.Цолмон МАН-аас гарчээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намын дэд даргаар сонгогдсон байна. 

Ж.Цолмон өөрийн цахим хуудастаа  "ШИНЭ нам өнгөрсөн сонгуулиар 200 гаруй мянган сонгогчийн саналыг авч байсан. Энэ нь хэрэв хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бол УИХ-д бүлэг байгуулах хэмжээний саналын эрх. Зөвхөн хоёр намын тогтолцоо руу түлхдэг сонгуулийн дүрэм эрүүл саруул дуу хоолой, эрүүл зөв бодлогыг тойргийн гадна үлдээж ирсний л жишээ" хэмээн УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ирэх сонгуулиар ШИНЭ намаас жагсаалтаар УИХ-ын гишүүн болох боломжтой гэж үзэж ийм нүүдэл хийсэн бололтой.

Эх сурвалж:www.polit.mn