Д.ДАРАМБАЗАР
Канад улсад гарсан ой хээрийн түймрийн улмаас Хойд Америк даяар олон сая хүн утаагаар амьсгалж байгаа талаар мэдээллээ. Онтарио, Квебек зэрэг томоохон хотууд, тэр дундаа Торонто хотын ойр орчмын бүс нутгийг ой хээрийн түймрийн утаа бүрхжээ. Түймрийн утаа АНУ-ын Нью-Йорк хот, Коннектикут муж хүртэл тархаж, агаарын чанарыг "эрүүл бус" ангилалд оруулсан байна. Квебек хотын ойролцоо гэхэд 160 голомтод түймэр асаж байгаа бөгөөд Канад даяар 3.3 сая га талбай түймэрт өртжээ.
Эх сурвалж: www.zms.mn