З.БАТЦЭЦЭГ

АНУ-ын Массачусетс мужид 160 жилийн настай сүм аянгад цохиулсны дараа галд автжээ. Энэ тухай ABC News мэдээлэв.

Удаан шатсаны дараа цамхаг хэрхэн нурж байсныг дүрс бичлэгээс харж болно. Тус сувгийн мэдээлснээр галын үеэр барилгад хэн ч байгаагүй. Яаралтай тусламжийнхан газар дээр нь ажиллаж байна. 

АНУ-ын Луизиана мужид цахилгаан цахисны улмаас түлшний сав шатсан байна. Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй ч утааны улмаас 2.5 километрийн радиуст амьдардаг хүмүүсийг галын голомтоос нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

2020 оны зун Вологда муж дахь Ариун Мария сүмд аянга бууж, гал түймэр гарсан.

Эх сурвалж: www.zms.mn