З.БАТЦЭЦЭГ

Саяхан Киргизийн ГХЯ-ны дарга Жээнбек Кулубаев Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Мөн долдугаар сарын дундуур Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Монголд айлчлах нь тодорхой боллоо.  Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монгол Улсад айлчлах Ерөнхийлөгч Садыр Жапаровын айлчлал хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гэв. Энэ өдрүүдээр Киргизийн Ерөнхийлөгч Улаанбаатар хотноо эх орныхоо Элчин сайдын яамны нээлтэд оролцоно.Өнгөрсөн онд Монгол, Киргизийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон  нь хоёр орны ард түмний ойр дотно харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. 

Эх сурвалж:www.polit.mn