З.БАТЦЭЦЭГ
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Дотоод хэргийн сайд Амит Шах нар Одиша мужид болсон төмөр замын ослоор хохирогчдод үзүүлэх тусламжийн талаар төмөр зам, аврах албаны төлөөлөгчидтэй ярилцсан гэж Ерөнхий сайдын албанаас мэдээллээ.
Хэвлэлийн албаны бичлэгээс харахад Ерөнхий сайд, ЗТХЯ-ны дарга нар төмөр зам, эмнэлгийн алба, гамшгаас хамгаалах үндэсний хүчний төлөөлөлтэй хамтран аврах ажиллагааны явцтай танилцсан байна.
“Хяналтын хурлаар хохирогчдод аврах, яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ” гэж Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Мөн Ерөнхий сайд Н.Моди Одиша мужийг зорьж, "галт тэрэгний ослын дараах нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх болно" гэж онцолсон байна.
Энэтхэгийн Баласор хотын ойролцоо баасан гарагийн орой галт тэрэг мөргөлдсөн юм. Төмөр замын удирдлагуудын мэдээлснээр, Калькутагаас Ченнай руу явж байсан суудлын галт тэрэгний хэд хэдэн вагон ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас замаасаа гарч, эсрэг талын зам руу унасан байна. Хэсэг хугацааны дараа өөр суудлын галт тэрэг тэднийг мөргөж, үүний улмаас хэд хэдэн машин замаасаа гарчээ. Ослын улмаас 238 хүн амиа алдаж, 900 гаруй хүн шархадсан гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)