ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб байгуулагдсаныхаа 25 жилийн ойн баярын арга хэмжээг Монголын үндэсний дизайнеруудын холбоотой хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн нар гэргийн хамт, дипломат ажилтнууд, ТББ-уудын төлөөлөл болон Эмэгтэйчүүдийн дипломат клубын  гишүүд оролцсон юм. Ойн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэдийн амьжиргааг дэмжих, залуу дипломатчдыг халамжлах, Гадаад харилцааны яамны ажлыг тал бүрээр дэмжих, гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газруудын хамт олонтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагаа нь нийгмийн олон салбарт хүрч ажилладаг нэр хүндтэй байгууллага болтлоо өсөн дэвжсэнийг онцолж байлаа. 

Ойн арга хэмжээний хүрээнд Монголын залуу дизайнеруудын бүтээсэн үндэсний хувцас, үндэсний хувцас-орчин үеийн хувцасны хосолмол загварын "Ур ундраах уламжлал" загварын үзүүлбэрийг зохион байгуулж Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнууд, дипломатуудын гэргий нар болон Гадаад харилцааны залуу дипломатууд загвар өмссөн юм.

Мөн 4-14 насны хүүхдүүд оролцож олны анхаарлыг ихэд татав.

Үндэсний хувцас-орчин үеийн хувцасны хосолмол.

Эх сурвалж www.polit.mn