Т.САЙХАН
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаас намын гишүүд гэх 336 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт ирүүлсэн үндэслэлээр Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.
Мөн намын гишүүд гэх 522 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, 2023 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн нам үүсгэн байгуулах Их Хурал Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагын дагуу явагдсан гэдэг нь ирүүлсэн баримтын хүрээнд хангалттай тогтоогдоогүй буюу холбогдох баримтуудын бүрдэл дутуу гэх үндэслэлээр Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаахаар тогтов гэж Дээд шүүхээс мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn