Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж,  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Тодруулбал, өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх юм.Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийг хийж, УИХ-д оруулан хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ийнхүү хангаж буй билээ.

Дашрамд мэдээлэхэд, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийхдээ гишүүдийн тоог 126 болгох саналыг өөрчлөхгүйгээр дэмжиж, харин 78:48 гэсэн харьцаагаар гишүүдийг сонгодог байх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Тэгвэл гишүүдийн тоо болон тогтолцооны өөрчлөлтийн асуудал энэ долоо хоногт багтаж шийдэгдэх нь тодорхой болоод буй юм.

Эх сурвалж:www.polit.mn