П.АМГАЛАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Манай сонины тоймч Б.Энхтуул Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасанд хамт олных нь зүгээс баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Сонирхуулахад, энэ жил улсын хэмжээнд 10.785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна. Тодруулбал, Нийслэлийн есөн дүүргийн 4696 ээж энгэрээ мялаалаа. Үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4399 гардуулав. Харин 21 аймгийн  хүрээнд 5979 ээж одон гардснаас I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5508 эхчүүд хүртлээ. Харин гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж алдарт эхийн одон хүртсэнээс I зэргийн одонг тав, II зэргийн одонг 105 ээж гардлаа. Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяа зүтгэлийг нь ийнхүү алдаршуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 108 (7093)