ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үхрийн эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан эрхэлж буй "Тэргүүн тэлмэн" компанийн ерөнхий захирал Б.Энхбаярын фермээр зочиллоо. Тэрбээр эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй ч сонирхлоо даган нутагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр зориглосон нь хоёр жилийг үдээд байна. 

Энэ ферм одоогоор 270 орчим үхэртэй. Сэлэнгэ үүлдрийн үхрийг махны чиглэлийн Герефорд бухтай үржүүлж цөм сүргийг сайжруулахаар зорьжээ. Мөн зохиомол хээлтүүлгээр үр суулгахаас гадна дэлхийн махны чиглэлийн үүлдэрлэг байдлыг тодорхойлогч Абердин Ангус үүлдрийн бухтай үржүүлж байна. Мөн үхрийг гүний хүйтэн усаар услах нь дотроосоо хүйт орж тарга хүч алдахад хамгийн их нөлөөлдөг байна. Тиймээс 15 хэм хүртэл халаадаг гүний худгийг фермдээ барьжээ.

Эх сурвалж www.zms.mn