Б.ДАМДИН-ОЧИР
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нарт холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хороо өчигдөр хэлэлцлээ.
Тэднийг “...С.Баярцогтын хэргийг шийдвэрлэхдээ хүчингүй хууль хэрэглэсэн” гэх агуулга бүхий өргөдлийг иргэн Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд АТГ-т гаргажээ. АТГ энэ гомдлыг хянаад 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороо руу шилжүүлсэн байдаг.
Харин тус хороо өчигдрийн хурлаараа хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112.1.2-т заасны дагаа “...Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 104 (7089)