Б.НЯМСҮРЭН

АНУ-ын Монтана мужийн захирагч Грег Жианфорт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Тикток нийгмийн сүлжээг мужийн нутаг дэвсгэрт ашиглахыг хориглох шийдвэрт гарын үсэг зуржээ. Харин мужийн захирагчийн шийдвэрийг Үндсэн хуульд нийцээгүй гэж үзсэн Тиктокын таван хэрэглэгч одоогоор шүүхэд хандаад байна. Монтана мужид 200 мянга гаруй Тикток хэрэглэгчид байдаг бөгөөд 6000 орчим бизнесийн байгууллага энэхүү видеонд суурилсан нийгмийн сүлжээг өргөнөөр ашигладаг юм. Дээрх шийдвэриг Тикток-ын удирдлагууд ч эсэргүүцэж буйгаа мэдэгджээ. Тиктоктой холбоотой хориг зөвхөн энэ удаагийнх биш. Сүүлийн үед АНУ-ын 51 мужийн талаас илүү нь Засгийн газрын харьяа байгууллагуудын төхөөрөөмжүүдийг ашиглахдаа Тиктокийг хэрэглэхийг хориглоод байгаа. Ийнхүү сүүлийн үед олон улсад эрчээ авч байгаа нийгмийн сүлжээг хязгаарлах болсон гол шалтгааныг БНХАУ-ын зүгээс Тиктокоор дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах, үнэнд үл нийцэх мэдээлэл дамжуулж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn