Т.САЙХАН

Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Завхан аймгийн Засаг дарга Түвшинжаргал нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Дараагийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт үүрэг болгов. 

Тус аймгууд хангалтгүй үнэлгээ авсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn