Т.САЙХАН
АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, хууль бус давуу байдал олгосон гэж санал гаргажээ. Тодруулбал, Д.Нямхүү нь цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй тоног төхөөрөмж шахсан байж болзошгүй байна.
Өмнө нь түүнийг 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан” үндэслэлээр баривчилж байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn