Т.САЙХАН
"Fitch" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу "Тогтвортой" хэвээр үлдээснээ энэ оны тавдугаар сарын 15-нд зарлав. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байна гэж тэмдэглэжээ.
Хүчтэй өсөлт, гадаад эмзэг байдал: Монгол Улсын нэг хүнд ногдох орлого нь “B” үнэлгээтэй бусад орноос өндөр байна. Гадаадын санхүүжилтээс ихээхэн хамааралтай байдаг, гадаад өр өндөр, гадаад валютын нөөц бага байгаагийн зэрэгцээ Хятад руу түүхий эдээ экспортолдог зэрэг нь зэрэглэлийг хязгаарлаж байна гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn