Т.САЙХАН

Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 21 дэх өдрөө үргэлжилж байна. 

Тус шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногоос эхэлж нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд шилжсэн билээ. Ингэснээр шүүгдэгчдийн өмгөөлөгч, прокурорууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг уншиж шүүх хуралдаанд танилцуулж байгаа юм. 

Хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй нь мөрдөн шалгах чиг үүрэггүй болсон . Тиймээс талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг тогтоох хэлбэрт шилжсэнийг шүүгчдийн зүгээс хэлэв. 

Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Бэрэн групп" ХХК-д зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж байна. 

Эх сурвалж:www.polit.mn