Т.САЙХАН

Маршал Г.Жуковын хөшөөний өмнө  жагсаал болж, энэхүү жагсаалыг зохион байгуулахад Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүллээ гэсэн мэдээлэл цацагдсан юм.  Энэ асуудалтай холбогдуулж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар өглөө.   Тэрбээр " Өнөөдөр дэлхийн бүс нутгийн байдал, цэрэг улс төрийн байдал амаргүй, хүндхэн сорилтын дунд дэлхий нийтээрээ амьдарч байна. Монгол Улс ч ялгаа байхгүй, тэр тусмаа хойд хөрш Европт дайн байлдаантай үед олон нийттэй хамтарч арга хэмжээ зохион байгуулах нь зохисгүй гэж үзээд хамтарч оролцоогүй.  Харин тавдугаар сарын 7-нд олон нийтийн сай н дурын байгууллага энэ жагсаалыг зохион байгуулсан. Офицеруудын ордны өмнө хүмүүсээ цуглуулж, жагсаал зохион байгуулсан. Бэлтгэл чөлөөнд байгаа офицер, ахлагч нар цөөн тоогоор оролцсон. Энэ бол төрийн байгууллага биш, төрийн албан хаагч биш. Олон нийтийн байгууллагын гишүүнчлэлтэй, цэргийн зарим албан хаагч нар оролцсон үйл ажиллагаа байсан гэдгийг тодруулж хэлье. Нөгөө талаар аливаа асуудлыг туйлшруулах, талцал хуваагдлыг бий болгох, хэт нэг талыг барих нь маш эмзэг. Ялангуяа гадаад харилцааны нөхцөл байдал, аюулгүй байдал сорилтын өмнө  байгаа үед ард иргэд ухамсартай, болгоомжтой, мэдрэмжтэй хандахыг хүсч байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn