Т.САЙХАН

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /05.04/ мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл нэг л зүйлтэй. Үндсэн хуулийн 21.1 гэдэг заалт л бий.  Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн журмын тухай хуулиар Үндсэн хууль хэлэлцэж байгаа үед дундуур нь аливаа асуудал хэлэлцдэггүй. Тийм учраас эдийн засгийн 2024 оны төлөвлөгөө хэлэлцэнэ. Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-ний  дотор батлах ёстой. Бусад асуудлыг Үндсэн хууль батлагдсанаас хойш хэлэлцэнэ. Цаг хугацааны хувьд зургадугаар сарын 5-10-нд Үндсэн хууль батлагдчих байх. Хэрэв маргааш хэлэлцвэл УИХ-ын гишүүд хөдөө орон нутгийн тойрогтоо ажиллана. Иргэдийн саналыг авч, хэлэлцэнэ" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn