Т.САЙХАН

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр  " Энэ асуудлыг 2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан.  Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа.  Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляц холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр сууриа танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ч мөн энэ талаар ярилцсан. 

Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлж байхгүй бол бариад байхаар эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мөн иргэдэд ч хүндрэл бэрхшээл дагуулдаг" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn