З.БАТЦЭЦЭГ

 

“Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн 12 удаагийн жагсаалын үеэр болсон үймээний хохирол хотын төсөвт 1.6 сая еврогийн хохирол учруулсан” гэж Parisien мэдээлэв.

Парисын дэд дарга Эммануэль Грегуараас тодруулахад, энэ хэмжээ нь зөвхөн радикал иргэдийн хотын байгууламжид учруулсан хохирлыг тооцсон боловч хувийн аж ахуйн нэгжүүдийн оффис дахь эвдрэлийг арилгах зардлыг тооцоогүй байна.

Ийнхүү хотын эрх баригчид жагсаалын дараа гудамж талбайгаа цэвэрлэхэд 536 мянган евро зарцуулсан бөгөөд үүний төлөө илүү цагаар ажилласных нь төлбөрийг төлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Мөн 106 мянган еврог цэцгийн мандал, хашаа, автобусны зогсоол, банкны цонхыг засварлахад зарцуулсан байна. Харин жагсагчдын устгасан хамгийн үнэтэй эд зүйлс бол гэрэлтдэг самбар, сонины мухлаг байв. Тэдний засварт 836 мянган евро зарцуулсан.

Нийтлэлд тодруулснаар, тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын нийт хохирлын хэмжээ 2018 онд шар хантаазтнуудын хөдөлгөөнийг дэмжигчдийн үйлдсэн сүйрлээс давсан байна. Тэр үед хотын төсвөөс 1.4 сая евро зарцуулсан.

Одоогийн жагсаал тайван замаар эхэлсэн ч Францын Ерөнхий сайд Элизабет Борн үндсэн хуулийн 49.3-ыг ашиглан хуулийн төслийг парламентад санал хураалтгүй баталсны дараа тэд улам түрэмгий болсон гэж хотын захирагчийн албанаас мэдэгдэв. Тавдугаар сарын 1-нд Францад 300 гаруй жагсаал болох бөгөөд 500-650 мянган хүн оролцох төлөвтэй байгаагийн 80-100 мянга нь Францын нийслэлд байна. Парис "шар хантаазтнуудын" хөдөлгөөний 1.5-3 мянган дэмжигч, мөн 1-2 мянган радикал бүлгийг хүлээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 87 (7072)