Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ,  Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хүчит шонхор” зах болон Хархорин худалдааны төвд ажиллав.

Долларын ханш бууж буй ч хүнс, барааны үнэ тогтмол өссөөр байгаагаас иргэдийн худалдан авах чадвар буурч, цалин, тэтгэврээр хүнсээ базаах боломжгүй болсон. Иймээс энэ асуудлыг судлах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар  гишүүдэд өгсөн юм.

Махны үнэ өссөн шалтгааныг худалдаачид “Энэ жилийн хувьд өвөлжилт хүнд болсон, энэ хавар худалдаанд гарсан нөөцийн мах чанаргүйгээс гадна хэт үнэтэй, БНХАУ руу адуу, ямааны махыг их хэмжээгээр гаргаж байгаагаас хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэн махны үнэ өсөх болсон гэлээ. Махны үнийг худалдаа эрхлэгчид тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтээсээ шууд хамаардаг. Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс авсан махны кг тутамд нь 300-500 төгрөг нэмж борлуулдаг” гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn