Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн тодорхойлж, нэр томьёог нь мөн ангилжээ. Үүнээс гадна аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой төрийн хүнд суртал, авлигыг таслан зогсоох үүднээс тусгай зөвшөөрлийг багасгасан байна. Үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох байгууллагад өөрийн мэдээллээ бүртгүүлдэг болохоор тусгажээ. Түүнчлэн аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлохоор тусгасан билээ. 

Эх сурвалж:www.polit.mn