Т.САЙХАН

Хятадын Төрийн тэргүүн Ши Жиньпинтэй утсаар ярьснаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр өөрийн албан ёсны сүлжээнд мэдээлжээ. Тэдний хооронд “урт бөгөөд утга учиртай” яриа өрнөснийг Зеленский онцлон бичсэн байна.

Мөн өчигдөр Хятадын гадаад хэргийн яамнаас гаргасан албан мэдэгдэлд Хятад нь хариуцлагатай том гүрнийхээ хувьд “дайныг хөндлөнгөөс хараад суухгүй, дайнд гал нэмэхгүй, дайнаас ашиг завшаан хайхгүй” гэж Ши Жиньпин хэлсэн тухай дурджээ.

Хятадын төрийн тэргүүн хямралыг зохицуулахад хүчин чармайлт гаргаж, талуудыг яриа хэлэлцээнд зуучлах сонирхолтой байгаагаа Украины ерөнхийлөгчид илэрхийлсэн юм байна.

Өчигдрийн ярианы үр дүнд Хятадын засгийн газар талуудыг хэлэлцээнд зуучлах өөрийн дипломат төлөөлөгчдийг Киевт илгээж, Украины тал Бээжинд элчин сайдаа суулгахаар тохиролцсоныг  ВВС мэдээлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn