Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  эхэллээ. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Мөн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг ирцийг олон нийтэд ил болгох талаар мэдээлэв. Тэрбээр "Өнөөдрөөс гишүүдийн ирц болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил болгохыг УИХ-ын тамгын газарт үүрэгдлээ. Ингэснээр та бүхнийг сонгосон иргэдийн мэдэх эрхийг хангах юм" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn