ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ хэлэлцээрээр хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн. Өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа Ееөнхийлөгч Анджей Дуда айлчилж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд тодоор бичигдэж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд бат бэх суурь болно гэдгийг талууд онцолж байлаа. 

Эх сурвалж www.polit.mn