З.БАТЦЭЦЭГ

 

Шведийн Гётеборг хотод тус улс НАТО-д элсэхийг эсэргүүцэн олон зуун хүн гудамжинд жагсчээ. Энэ тухай орон нутгийн Гётеборгс-Постен сонин мэдээлэв.

Тус хэвлэлд бичсэнээр, цагдаа нар жагсаалын хэмжээг 200-300 хүн гэж тооцоолж байна. Энэхүү арга хэмжээнд оролцогчид Шведийн гадаад бодлого дахь уламжлалт шугам болох холбоотноос ангид байх, төрийн төвийг сахих байр суурийг хадгалахыг шаардаж байна. "Бид эвслийн эрх чөлөөг хадгалахыг хүсч байгаа учраас энд байна" гэж жагсагчдын нэг хэлэв.

Өмнө нь Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу хэлэхдээ, Турк улс Шведийг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрөх нь "хол" байна гэжээ. Үүний зэрэгцээ Хойд Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, Шведийн тал тус нийгэмлэгт элсэх бүх болзлыг хангасан гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 82 (7067)